Миссийн асуудлыг хүртэл шийдэж чадахгүй төр засагтай улс!

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын иргэн биш хүн эх орноо төлөөлөн миссийн тэмцээнд оролцож байна хэмээн үзэж, тухайн оролцогчийг хасуулах асуудлыг Тайландын талд тавьсан ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Сайд өөрөө хэлэхдээ, зохион байгуулагчдаас бөөрөнхий хариулт ирж, цаг хожсон, хууран мэхэлсэн байж болзошгүй үйлдэл гаргаж байгаа тул Гадаад хэргийн яам, Элчин сайдын яам болон цагдаагийн байгууллагад хандах хүсэлт илгээжээ.
Гэтэл төрийн ажил гэдэг асуудал тавьсан болоод орхихын нэр биш. Хэрэв хууль зөрчсөн бол хариуцлага тооцож, зөрчилгүй бол баримтаар тайлбарлах ёстой. Иргэдэд тайлбар тавьж, асуудал шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй хэвээр үлдэх тусам төрд итгэх итгэл буурна.
Жижиг асуудлаа ч эцэслэн шийдэж чаддаггүй төр том авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэрхэн тууштай тэмцэх вэ?Б.Зул
www.BOLOD.mn