“Мобиком”-ын ажилчдын автомашин шатсаны улмаас Дорнодод хээрийн түймэр гарчээ


Дорнод аймгийн Халхгол суманд аравдугаар сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарчээ.

Урьдчилсан мэдээллээр, үүрэн холбооны сүлжээний ажил гүйцэтгэж явсан “Мобиком”-ын ажилчдын автомашин шатаж, улмаар гал хээрийн бүсэд тархсан байна.
Түймрийг унтраах ажиллагаанд 83 хүн, 13 автомашин оролцсон талаар мэдээлжээ.
Одоогоор галын улмаас учирсан хохирол болон галын шалтгаан, хариуцлагын асуудлыг албан ёсоор эцэслэн тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.

П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen