Ерөнхийлөгчийн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаярын дагуулж очсон Мобикомын захирлууд түймэр дэгдээсэн үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон “Мобиком” корпорацын удирдлагууд аравдугаар сарын 7-нд Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомтод очиж, өндөр хурдны шилэн кабелийн холболтын нээлтэд оролцжээ.
Харин маргааш нь буюу аравдугаар сарын 8-нд “Мобиком”-ын удирдлагууд тэргүүтэй таван автомашинтай хүмүүс Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтэрсэн гэх мэдээлэл байна. Тэднийг цэнгэг усны тул загас барихаар явсан бөгөөд Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчийн зөвшөөрлөөр нэвтэрсэн гэх.
Энэ үеэр “Мобиком” корпорацын Япон захирлын эзэмшлийн гэх “Nissan Patrol Y62” автомашины доод хэсэгт өвс орооцолдон шатсаны улмаас хээрийн түймэр гарсан байж болзошгүй.
Дархан цаазат газар бол хэний ч дураар зорчиж, байгаль орчинд эрсдэл учруулах ёстой газар биш. Иймээс хуулийн байгууллага галын шалтгаан, нэвтрэх зөвшөөрлийн хууль ёсны байдал болон учирсан хохирлыг нягтлан шалгаж, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна.
П.Самдан
www.BOLOD.mn