20-28 насны залуусыг мансууруулах бодистой холбоотой хэргээр шалгаж байна

Төв аймгийн цагдаагийн алба хаагчид эргүүл, хяналт шалгалт хийх үеэрээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй 20-28 насны залуусыг илрүүлжээ.
Тодруулбал, залуус автомашиндаа Кибантин эм болон каннабисын төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Цагдаагийн алба хаагчид хэрэгт холбоотой байж болзошгүй эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сэжигтэй үйлдэл, нөхцөл байдал ажиглагдвал яаралтай мэдээлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг иргэдэд анхаарууллаа.