Дорнод аймагийн Матад суманд түймрийн нөхцөл хүндэвтэр байна

09:40 цагийн байдлаар Матад суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Дорнод, Сүхбаатар аймгийн гал унтраах бүлгүүд хоёр талаасаа ажиллаж, галын шугам дээр уулзсан ч хүчтэй салхины улмаас түймэр дахин дахин асаж, нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Хятадын талд цурам татсан бөгөөд одоогоор дундын бүсэд галтай байгаа аж. Тухайн бүсэд Эрдэнэцагаан сумын отряд, сумын Тамгын газрын ажилтнууд ажиллаж байна.
Салхи ширүүсэж, гал эргэн ассаар байгаа тул бүх бүлгүүд тархан ажиллаж байгаа бөгөөд гал унтраах ажиллагаанд оролцож буй хүмүүс нойр, хоолгүй шахам тасралтгүй ажиллаж байгаа талаар мэдээллээ.
