Жеффри Эпштейн амиа хорлоогүй, бусдын гарт амиа алдсан байж болзошгүй

Шүүх эмнэлгийн шинжээч, профессор Майкл Фриман 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд Лондонд хийсэн танилцуулгаараа Жеффри Эпштейний үхэл амиа хорлолт бус, бусдын гарт амиа алдсан байх магадлалтай гэсэн дүгнэлт танилцуулжээ.
Тэрээр Эпштейний задлан шинжилгээний тайлан, гэрэл зургуудыг судлахад хүзүүн дэх гэмтэл, мөрөн болон нүүрний цус хуралт зэрэг нь боомилуулж, халдлагад өртсөн байж болзошгүйг харуулж байна гэж үзсэн байна.
Гэхдээ Фриман Эпштейний цогцсыг өөрөө шинжлээгүй бөгөөд түүний судалгааг хараат бус шинжээчдээр хянуулж, эрдэм шинжилгээний түвшинд баталгаажуулаагүй аж.
Харин 2019 онд задлан шинжилгээ хийсэн доктор Барбара Сэмпсон Эпштейний үхлийг амиа хорлолт гэж дүгнэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа юм. Эпштейн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт буруутгагдан шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сарын 10-нд Нью-Йоркийн шоронд нас барсан билээ.