“Sony Pictures” гаж донтон Эпштейний тухай цуврал кино хийнэ

“Sony Pictures” компани Америкийн санхүүч, гаж донтон, тэрбумтан Жеффри Эпштейний хэргийн талаар цуврал кино хийхээр болжээ. Эпштейн бол насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөд оруулсан, хар тамхи, аллага гээд маш олон хэрэгт холбогдсон этгээд байлаа. Тэрээр Шүүхийн шийдвэр хүлээж байхдаа шоронд амиа хорлосон юм.
“Sony Pictures” компани киногоо сэтгүүлч Жули К.Брауны “Perversion of Justice: The Jeffrey Epstein Story” зохиол дээр үндэслэн хийх аж. Гол үйл явдал нь сэтгүүлчийн олон жилийн мөрдлөгийн үр дүнд Эпштейн, хамсаатан Гилейн Максвеллийн хамт баривчлагдаж байгааг гаргах бөгөөд мөн кинонд гэрчүүдийн бодит мэдүүлэг, шүүх хурлын зургуудыг харуулах юм байна.

Сэтгүүлч Брауны дүрд “Оскар”-ын шагналт жүжигчин Лора Дерн тоглоно. Цувралын танилцуулгад “Эпштейн Холбооны прокуроруудтай нууц гэрээ байгуулсныг илчилсэн сэтгүүлчийн мөрдлөг” гэж бичсэн байлаа.
2026 оны нэгдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яамнаас Эпштейний хэрэгтэй холбоотой 3 сая гаруй файлыг ил болгосон. Файлд Илон Маск, ханхүү Эндрю, Билл Гейтс, Дональд Трамп нарын нэр олон удаа гарсан байлаа. Алдартнууд Эпштиний аралд хүчирхийллээс гадна шулмын хар ёс заншил үйлдэж, хүний мах идэж байсныг ч илчилсэн билээ.