Генерал Б.Хурцыг АН-ын “Их эвсэл” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагчаар томилжээ

Ардчилсан намын Онц их хурлаар “Их эвсэл” үндэсний хөдөлгөөнийг байгуулж, генерал Батын Хурцыг Ерөнхий зохицуулагчаар нь томилжээ. Тэрбээр хурлын төлөөлөгчдийн 85 хувийн саналаар дэмжигдсэн байна.
Шинэ хөдөлгөөний зорилго нь баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудтай бодлогын хүрээнд хамтран ажиллах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэх аж.
Б.Хурц томилогдсоныхоо дараа “Энэ хариуцлагатай ажлыг залуучууд маань авах ёстой. Бүгдээрээ хамтдаа зүтгэж, намдаа жинхэнэ шинэчлэл авчирна” хэмээн мэдэгджээ.