Саудын Арабын хамгийн өндөр барилга пуужингийн халдлагад өртжээ


Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод байрлах 80 давхар, 385 метр өндөр PIF Tower барилга арваннэгдүгээр сарын 19-нд болсон пуужингийн халдлагын үеэр гэмтжээ.
Халдлагын улмаас барилгын 7–8 давхрын цонх, шилэн фасад хагарсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.
Йемений хуситууд Эр-Риядын санхүүгийн дүүрэгт цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол Саудын Арабын тал пуужингийн аюулыг таслан зогсоох үеэр хэлтэрхий унаснаас барилга гэмтсэн гэж тайлбарлажээ. Иймээс пуужин барилгад шууд туссан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen