С.Амарсайхан: Цахим залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авч эхэлсэн


Иргэд хүний нутагт, болон эх орондоо өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгө төгрөг, эд хөрөнгө, байр машин гээд байгаа бүхнээ цахим залиланд өртөж алдах явдал хяналтаас гарлаа!
УИХ-ын гишүүн С.Амарсайхан ХЗДХ-ийн сайд байхдаа цахим залилан, хувийн мэдээллийн хулгай, хуурамч хаяг гээд цахим эрсдэлээс хамгаалах хүрээнд дэвшилтэт технологид тулгуурласан гурван платформыг боловсруулж туршилтаар хэрэглэж эхэлж байсан. Монгол инженерүүдтэй хамтран хийсэн энэхүү платформууд иргэдийг цахим залилан, фишинг халдлага болон хуурамч холбоосоор дамжин эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Эдгээрт:
1. MONGOL SHIELD — Халдлага болсны дараа арга хэмжээ авах бус, иргэнийг халдлагад өртөхөөс нь өмнө хамгаалах энэхүү шийдэл нь иргэний гар утсанд ирсэн сэжигтэй болон хуурамч холбоосыг дарж нээхээс өмнө илрүүлж, эрсдэлийн талаар анхааруулах эсвэл блоклох зарчмаар ажиллана.
2. ANTI-SCAM — Цахим залилангийн мэдээллийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллагад хүргэнэAnti-Scam платформоор дамжуулж цахим залилангийн мэдээллийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллагад хүргэнэ
3. МЭДЭЭЛЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ — Иргэдийг эх сурвалжид тулгуурлан мэдээллээ шалгахад дэмжинэ�
Сошиал орчинд тархаж буй мэдээллийг олон эх сурвалжтай харьцуулан шалгах, тухайн мэдээлэлтэй холбоотой эх сурвалжуудыг нэгтгэн харуулах замаар хэрэглэгчдэд “Энэ мэдээлэл хаанаас гарсан бэ?”, “Өөр эх сурвалжууд юу гэж мэдээлсэн бэ?” гэдгийг харьцуулан харахад хүртэл туслах систем боловсруулж дууссан байсныг нь үргэлжлүүлэх хэрэгтэй.
Ерөнхий сайд төрийн залгамж халаа төсвийн хэмнэлт, ажлын үр дүнгээ бодвол бэлэн системийг ажиллуулбал хугацаа хожиж үр дүн хурдан гарах учиртай.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen