АНУ-ын контент бүтээгч хүүхэд харах төвүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгаж, маргаан дэгдээв


АНУ-ын контент бүтээгч Ник Ширли Миннесота мужийн улсын санхүүжилт авдаг хүүхэд харах төвүүдээр биечлэн явж, зарим нь хаалттай, хүүхэдгүй байсан тухай эрэн сурвалжилсан бичлэг нийтэлжээ. Тэрбээр санхүүжилтийн луйвар байж болзошгүй гэж үзсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна.

Бичлэгийн дараа эрх бүхий байгууллагууд холбогдох төвүүдэд шалгалт хийсэн бөгөөд тухайн үед шалгасан төвүүдийн ихэнхэд хүүхдүүд байсан гэж мэдээлжээ. Харин бичлэгт дурдсан 110 сая ам.долларын залилангийн хэмжээ батлагдаагүй байна.
Энэ хэрэг төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихын зэрэгцээ сэжиг таамгийг батлагдсан зөрчлөөс ялгаж, баримтад тулгуурлан мэдээлэхийн чухлыг дахин харууллаа.

Л.Чимэг
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen