Туулын хурдны замын төсөв 594.8 тэрбум төгрөгөөс 2.3 их наяд төгрөгт хүрч огцом өсчээ


Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Туулын хурдны зам” төслийн нийт төсөв анх батлагдсан хэмжээнээс хэд дахин нэмэгдэж, 2.3 их наяд төгрөгт хүрсэн нь аудитын тайланд дурдагджээ.

Тус төслийг анх 2016 онд 594.8 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталж байсан бол 2024–2025 онуудад үе шаттай шинэчлэн тодотгосноор төсөв эрс өссөн байна.

Аудитын дүгнэлтэд дурдсанаар, төслийн чиглэл, хэрэгжүүлэх хэлбэр, сонгон шалгаруулалт болон санхүүжилтийн шийдвэрүүд хэд хэдэн удаа өөрчлөгдөж ирсэн нь төсвийн өсөлтөд нөлөөлсөн гэж үзжээ.

Мөн төслийн тендерийг хоёр удаа зохион байгуулсан ч эхний шалгаруулалт амжилтгүй болж, дараагийн шатанд олон улсын түншлэлтэй компани шалгарсан байна. Гэсэн хэдий ч төсөвт өртөг дахин шинэчлэгдэж, 2.3 их наяд төгрөг болсон нь анхаарал татаж байна.

Одоогоор уг төслийн санхүүжилт, зарцуулалтын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа бөгөөд аудитын байгууллагаас дүгнэлт гаргасан байна.


Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen