Ерөнхий Сайд Н.Учрал Туулын хурдны замын ажлыг зогсоолоо

Ерөнхий Сайд Н.Учрал: Туулын замын асуудлаар иргэд ч, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд шаардлага хүргүүлээд байна.
Иргэд, байгаль орчны судлаачдын байгаль орчинд, замын түгжрэлд, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар дэвшүүлэн тавьж буй зарим үндэслэлүүдийг нь Монгол Улсын Засгийн газар хүндэтгэж хүлээж авах ёстой.
Төр ард түмнээс олж авсан эрх мэдэл шүү дээ. Хууль хяналтын байгууллага Туулын хурдны замтай холбоотой асуудалд үүсээд байгаа хотын удирдлагыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоох асуудлыг нэг талд нь шийдэхгүй бол иргэн, олон нийтэд төөрөгдөл үүсээд хэмжээнээсээ хэтэрлээ. Тиймээс хууль, хүчний байгууллагууд хяналт шалгалт явуулж, энэ нийгэмд үүсээд буй асуудалд, эргэлзээ тээнэгэлзээнд эцсийн цэг тавьтал Туулын хурдны замын төслийг зогсоож байна