Хотын албан татварыг нэг хувь болгон буурууллаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хотын албан татварын хувь хэмжээг бууруулах нь аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг багасгах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцлов.