Татварын багц өөрчлөлтөөр ААН-ийн данс битүүмжлэх зохицуулалтыг халж, НӨАТ төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ


Татварын ерөнхий хууль болон холбогдох татварын хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аж ахуйн нэгж, иргэдийн татварын ачааллыг бууруулах, татвар төлөх нөхцөлийг уян хатан болгох хэд хэдэн зохицуулалт тусгажээ. Тухайлбал, татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг бүхэлд нь битүүмжлэхийн оронд дансаар орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг үлдээх, татварын шалгалтын хугацаанд алданги тооцохгүй байх, татварын тайлан залруулах хугацааг хоёр жил болгон нэмэгдүүлэхээр болжээ. Мөн НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, гаалийн татвараа төлсний дараа бараагаа борлуулж, НӨАТ-аа төлөх боломж бүрдүүлэхээр тусгасан байна.
Иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөг хүртэлх орлогыг ХХОАТ-аас бүрэн чөлөөлж, хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулах зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байна. Мөн жилийн нэг тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэнд нэг хувийн татвар ногдуулах, анх удаа өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын татвараас чөлөөлөхөөр тусгажээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчдэд нэг хувийн татвар ногдуулдаг босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6–10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татвар ногдуулах завсрын шатлалыг нэмжээ. Мөн татвар төлөгчдийг хууль даган мөрдөлтийн түвшнээр нь сайн, дунд, муу гэж үнэлэх зохицуулалт оруулсан байна.

П.Самдан
www.BOLOD.mn

Сэтгэгдэл (1)

MorrisFreem
MorrisFreem
Anyone interested in streaming websites should take a look at flameofporn.com.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen