2027 оны нэгдүгээр сарын 1-ээс анх удаа сайн дураар даатгуулж буй иргэд тэтгэврийн шимтгэлийн 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ

Шинэ боломж! 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалд өмнө нь огт хамрагдаж байгаагүй Монгол Улсын иргэн анх удаа сайн дураар даатгуулахдаа тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 50 хувийг төлөхөөс чөлөөлүүлэх боломжтой боллоо.
Хөнгөлөлтийн нөхцөл:
• Монгол Улсын иргэн байх
• Өмнө нь нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар огт даатгуулж байгаагүй байх
• Тухайн үед мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлүүлэх
• Хөнгөлөлтийг 24 сар хүртэлх хугацаанд эдлэхЭнэхүү зохицуулалт нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагсад болон нийгмийн даатгалд анх удаа хамрагдах иргэдийн нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зорилготой.
Анхаарах нь: Энэ нь бүх төрлийн нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулна гэсэн үг биш. Хөнгөлөлт зөвхөн хуульд заасан нөхцөлийг хангасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлд хамаарна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 21.32 дугаар заалт.