Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлд хот тохижилтын 48 байгууллагын 3200 гаруй зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, инженер техникийн ажилтнууд 647 тусгай зориулалтын машин, механизм, 732 бичил төхөөрөмжтэйгээр зам талбайн цасыг цэвэрлэж, бэлэн байдалд ажиллаж байна. Энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сарын 23-ны 07:00 цагийн байдлаар зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 855,5 тонн давс, 422,5 тонн бодис цацсан. Аравдугаар сарын 23-ны шөнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул, Сүхбаатар дүүргийн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байршлуудад ажиллалаа.

сонин mn
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хан-Уул, Сүхбаатар дүүргийн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байршлуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хот тохижилтын аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, давс, бодис, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг урьдчилан хангасан. Өнгөрсөн зун хур тунадас ихтэй байсан. Долоодугаар сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл 700 ажилтан, албан хаагч, 160 орчим техник, тоног төхөөрөмжтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үер усыг эрсдэл багатай давсан. Энэ жишгээр хотын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 3200 ажилтан, албан хаагч 647 тусгай техник, 732 бичил техниктэйгээр ажиллаж байна. Улирал солигдох үед орсон цас эрсдэл ихээр үүсгэдэг учраас урьдчилсан төлөвлөгөөний дагуу 24 цагаар бэлэн байдалд ажиллалаа.

Өмнөх жилүүдэд зөвхөн авто замд давс, бодис цацдаг байсан бол энэ өвөл явган хүний замд цацдаг жижиг техникийг хэрэглэнэ. Жолооч нар маань өвлийн дугуйгаа сольж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэлээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Цас орсон үед хот тохижилтын байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Хотын гол гудамж, зам, өгсүүр уруу хэсгүүд, зуслангийн бүс, гэр хорооллын бүсэд анхаарч цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байгаа” гэв.

сонин mn
сонин mn
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen