“310 иргэн хохирсон 1.1 тэрбумын цахим залилан ХААН банкинд итгэх иргэдийн итгэлийг ганхууллаа


Цахим залилан ингэтлээ газар авахад зөвхөн иргэдийг буруутгаад өнгөрөх боломжгүй. “Хаан банк”-ны 35 жилийн ойн нэр барьсан хуурамч урамшуулал, KFC, Pizza Hut-ийн дуураймал хаягууд хэдэн зуун хүнийг залилж, тэрбум давсан хохирол үүсгэлээ. Хамгийн аймшигтай нь энэ бүхэн яг албан ёсны хуудас шиг харагдаж байгаа явдал юм.
Өнөөдөр хүмүүс хуурамч хаягт итгэсэндээ биш, харин жинхэнэ эсэхийг ялгах боломжгүй болтлоо цахим орчин эмх замбараагүй болсоноос хохирч байна. Тэгэхээр том банкууд, үндэсний сүлжээ брэндүүд “сэрэмжтэй бай” гэж пост хийхээс цаашгүй суух биш, хуурамч хуудсыг шууд хаалгах, баталгаажуулалтын системээ илүү ойлгомжтой болгох, хэрэглэгчээ хамгаалах бодит шийдэл гаргах цаг болсон.
Эс тэгвээс цахим орчинд хамгийн түрүүнд унах зүйл нь иргэдийн итгэл байх болно.

Б.Зул


Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen