Хаягийн тодорхойлолтгүй үл хөдлөх бүртгэж, хахууль авсан УБЕГ-ын албан тушаалтныг шалгаж байна


Улсын бүртгэлийн ерөнхий газрын (УБЕГ) удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан яллагдагч Б.Э нь үл хөдлөх хөрөнгө хууль бусаар бүртгэж, их хэмжээний хахууль авсан хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хэргийн баримтууд:Хууль бус бүртгэл: Яллагдагч Б.Э нь Хот байгуулалт, хотын стандартын газраас хаягийн тодорхойлолт аваагүй байхад үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд хууль бусаар бүртгэн, гэрчилгээ олгожээ.
Үргэлжилсэн үйлдэл: Тэрээр 2025–2026 онд үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хахууль авсан болох нь тогтоогдсон байна.
25 иргэн шалгагдаж байна: Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар хахууль өгсөн нэр бүхий 25 иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
АТГ-ын мөрдөгчөөс УБЕГ-т хуулийн дагуу албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин ийм хэрэг гаргахгүй байх чиглэлээр 12 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардлаа.
Эх сурвалж: https://iaac.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen