Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санал солилцлоо

Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Энхбаяр, Бодлогын хэрэгжилт, нийгмийн түншлэлийн газрын дарга Л.Одончимэг нартай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Энхбаяр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Өмнөговь аймагт 5 хоног ажилласан талаар мэдээлэв. Мөн өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгуулсан юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх дата, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагааны үр дүнг аймгийн ИТХ-д тогтмол тайлагнах тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.