Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, инженерчлэлээр сурна


Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Миний өдөр, Миний эрх, Миний ирээдүй” уриан дор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Ерөнхий сайд Н.Учрал хүүхдийн эрхийг хамгаалах хамгийн эхний алхам бол тэднийг сонсох гэдгийг тэмдэглэв. Хүүхдийн өмнөөс биш, хүүхэдтэйгээ ярилцаж, шийдвэр гаргах ёстой гэлээ. Мөн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хамгаалалд зориулсан хөрөнгө оруулалт нь зардал бус, хүний хөгжил болон улсын тогтвортой хөгжлийн үндэс гэв.
Нийслэлийн “Ногоон байр”-ыг “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” болгон тохижуулжээ. Тус ордонд робот техник, программ, инженерчлэлийн чиглэлээр жил бүр 3,000 гаруй хүүхэд суралцана.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen