НҮБ-ын хүүхдийн сантай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно


Өнөөдөр /2026.05.22/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастелийг хүлээн авч уулзан, хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, эрх зүйн орчин, төсөл хөтөлбөр, цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027 баримт бичгийн биелэлтийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас “Улс орны хөтөлбөр 2023-2027”-ыг хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон, тууштай хамтран ажиллаж ирсэн.
Уулзалтын эхэнд миний бие Хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбар дундын зохицуулалтыг сайжруулахад оруулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжлийн туслалцаа, дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлэв.
Талууд цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог илүү бэхжүүлж, бодитоор болон цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд онцгой анхаарч ажиллахаар тогтов. Хууль зүй, дотоод хэргийн яам хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан санал, санаачилгуудыг дэмжиж, бодлого стратегийг боловсруулан, идэвхтэй хамтран ажиллах болно.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Биате Дастел Монгол Улс хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргасныг онцолж, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарна гэлээ.
Мөн тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн цахим гэмт хэрэг болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen