МУГЖ Г.Ариунбаатар "Ардын жүжигчин" цол хүртэнэ

Монголын сонгодог урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын гавьяат жүжигчин, дэлхийн тайзнаа Монголын нэрийг дуурсгасан баритон дуучин Ганбаатарын Ариунбаатар “Ардын жүжигчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртэхээр болжээ.
Түүний уран бүтээлийн хөдөлмөр, олон улсын тайзнаа гаргасан амжилт, Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулсан гавьяаг үнэлж, төрийн дээд цол хүртээж байгаа нь урлагийн салбарын бахархал юм.
Монголын урлагийн нэр хүндийг дэлхийн тайзнаа өргөж, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ эх орныхоо нэрийг дуурсгасан Г.Ариунбаатарт баяр хүргэе!