ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн тавдугаар хурал 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр танхим, цахим хослуулан хуралдлаа. Тус хурлаар аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн ээлжит арваннэгдүгээр хуралдааныг 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт Даланзадгад хот, аймгийн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд хуралдуулахаар боллоо.
Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах байдлаар баталлаа.
Үүнд:
1.Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын 2021-2025 оны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт тайлагнаж, 2026-2030 оны менежментийн төлөвлөгөө батлах тухай
2.Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
3.Орон нутгийн өмчийн тухай
4.Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай
5.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам батлах тухай
6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
7.Газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
8.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайд санал өгөх тухай
9. “Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпораци” ХХК-ийн Орон сууцыг түрээслэн, өмчлүүлэх журмыг шинэчлэн батлах тухай
10.Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 15/07, 2024 оны 19/26, 2026 оны 9/27 дугаартай тогтоолуудын хавсралт дахь Канад хаус орон сууцны холбогдох хэсэг)
11.2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
12.Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тодотгол батлах тухай
13.Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай14.“Даланзадгадын дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай15.Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай












Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen