Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын алба Сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 2026 оны 03 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд Баяндалай, Мандал-Овоо, Ноён, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сумдад ажиллаж, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Батдорж, Нутгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Батчимэг нар ахалж, ИТХ-ын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, хороод, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.Энэхүү ажил нь сумдын ИТХ-ын үйл ажиллагааг хууль, журмын дагуу уялдаа холбоотой зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, баримт бичгийг архивын стандартын дагуу бүрдүүлэх, хадгалах, ашиглахад чиглэнэ.







Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen