Bolod.mn » Нийгэм » ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 85,7 хувийн ирцтэйгээр эхэлж 15 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийсэн тайлангийн тухай2. Бэлчээр усжуулалтын хоёрдугаар аяны 2021-2025 оны ажлын төлөвлөгөөний тайлангийн тухай3. Малын бруцеллёзгүй тайван байдлыг аймаг, бүс нутгаар баталгаажуулан хадгалах төлөвлөгөөний тайлангийн тухай4. Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай5. Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам, “Машин цагийн зардлын тариф”-ыг батлах тухай6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай7. “Төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНӨҮГ-ын хэлбэр, дүрэмд өөрчлөлт оруулах тухай8. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны “Чиглэл өгөх тухай” 03/09 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай9. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан орон тооны бус “Ажлын хэсэг”, “Ажиллах журам” батлах тухай10. “Өмнөговь аймгийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг”-ийг шинэчлэн батлах тухай11. Орон нутгийн өмчийн тухай12. Ажлын хэсгийн тайлангийн тухай (Аймгийн ИТХ-ын 2026 оны 9/28 дугаар тогтоолоор байгуулагдсан)13. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийн ажиллах хугацааг сунгах тухай14. Батмөнх даян хааныг алдаршуулах зарим арга хэмжээний тухай15. Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай







