Bolod.mn » ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Зөвлөлийн 4 дүгээр хурал 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр танхим, цахим хослуулан хуралдлаа.Тус хурлаар аймгийн ИТХ-аас батлан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн нийтээр дагаж мөрдөгдөх хэм хэмжээний актуудын хэрэгжилтийг сонсож, хэрэгжилт хангагдахгүй байгаа тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж, тодорхой үүрэг чиглэлийг өглөө.Орон нутгийн өмчит хуулийн этгээд (ОНӨААТҮГ)-ын үйл ажиллагааны тайлан, “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК болон Даланзадгадын дулаан хангамжийн газар (ОНӨААТҮГ)-ын өмчлөлийн асуудлын тайлан, мэдээллийг сонслоо.Мөн Өмнөговь аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн босгон дээр аймгийн болон ИТХ-ын шагналаар шагнагдах иргэд, аж ахуйн нэгжийн материалыг хэлэлцэж, Өмнөговь аймгийн дээд шагнал “Хүндэт иргэн”, “Батмөнх даян цэцэн хаан”-ы нэрэмжит шагналаар иргэн, аж ахуйн нэгжийг шагнах шийдвэрийг гаргалаа.