Б.Түвшин АН-ын бүлгийн даргаар сонгогдлоо


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн даргыг сонгож, УИХ-ын гишүүн Б.Түвшинг олонхийн саналаар сонголоо.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл намын ажилд төвлөрөх зорилгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрбээр хоёр парламент дамнан тав дахь жилдээ бүлгийн даргаар ажиллаж байжээ.
Санал хураалтад оролцсон 41 гишүүний 24 нь Б.Түвшинг дэмжсэн байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen