Трамп: Украин шинэ удирдагчтай болох хэрэгтэй
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг сольж, шинэ удирдагч сонгох хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэрбээр Зеленскийг Оростой хийх дайныг зогсоох хэлэлцээ байгуулах хүсэлгүй байна гэж буруутгасан байна.
“Украин шинэ удирдагчтай болох хэрэгтэй гэж би бодож байна. Тэр шинэ хүн нь хэлэлцээ хийж чаддаг байх ёстой” гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ.
Түүний үзэж буйгаар, Зеленский дайныг дуусгах хэд хэдэн боломжтой байсан ч тэдгээрийг ашиглаж чадаагүй аж.
Трампын энэ мэдэгдэл АНУ ОХУ-аас дизель түлш нийлүүлэх тохиролцоо хийсний дараа гарсан байна. Тэрбээр Оросын дизель түлшийг АНУ болон дэлхийн зах зээлд нийлүүлэх зөвшөөрлийг түр хугацаагаар олгохыг АНУ-ын Сангийн яаманд даалгаснаа өмнөх өдөр нь мэдэгджээ.
Үүний дараа Зеленский уг тохиролцоог эрс шүүмжилсэн. Харин Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд дизель түлшний нийлүүлэлтийн тохиролцоонд талархал илэрхийлж, Зеленскийн шүүмжлэлд хариу өгчээ.
Өмнө нь Трамп Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс илүүтэй Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн Украины цохилт дизель түлшний үнийг өсгөсөн гэж мэдэгдэж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: RBC UKRAINE