Украины агаарын довтолгооны улмаас Москвад газрын тос боловсруулах үйлдвэр шатжээ

ОХУ-д энэ сарын 18-20-ны өдрүүдэд ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Энэ сонгууль болж байх үеэр Украины тал удаа дараа цохилт өгсөн байна.
Тухайлбал, 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Москвад өргөн цар хүрээтэй цохилт өгсөн гэж хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем Москваг чиглэсэн 450 дроныг устгасан бол бусад бүс нутаг, Крымийг чиглэсэн 1100 гаруй дроныг нэг шөнийн дотор устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Украины эрх баригчдын мэдэгдсэнээр, тус улсын Зэвсэгт хүчин дроноос гадна “Фламинго” пуужин ашигласан байна. “Фламинго” нь Украинд үйлдвэрлэгддэг далавчит пуужин бөгөөд анх 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уг пуужинг танилцуулж байв. Энэ пуужингийн тусгал нь 3000 км хүртэл , дээд хурд 950 км/цаг байдаг аж.
Ийнхүү Украины өргөн цар хүрээтэй агаарын довтолгооны улмаас Москвад газрын тос боловсруулах үйлдвэр шатаж, Москва мужид агуулах болон дулааны цахилгаан станц өртсөн байна. Мөн орон сууц өртөж, Москва орчимд 3 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархаджээ.
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн