Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
“Авлига хороолол” хэмээн нэрлэгдэх болсон Энхтайваны гүүрний зүүн талд байрлах “Эм энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшлийн газрын асуудлаарх шүүх хурал Улсын дээд шүүхэд 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд болжээ.
Тус газарт анх 2016 онд Азид томоохонд тооцогдох усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барихаар танилцуулж байсан ч улмаар 25 давхар орон сууцны хороолол баригдсан юм.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-д эзэмшүүлсэн газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан үлдсэн нэгж талбарын хэсгийг хууль бус байсныг тогтоожээ.
Уг маргаан нь 2013 онд ногоон байгууламжийн зориулалтаар олгосон 11.8 га газрын зориулалтыг 2018 онд үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор болгон өөрчилсөнтэй холбоотой. Нэхэмжлэгч “Онч шийдэл” НҮТББ нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх зарим шаардлагыг хангаж, хамгаалалтын бүсэд давхцсан газрын хэсгүүдийг хууль бус гэж үзсэн юм.
Б.Зул
www.BOLOD.mn