Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо
Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн Мөрөн-Тариаланруу баригдаж байсан 120 км зам ашиглалтанд орлоо.
Уг замыг анх 2017 онд санаачлан концессын гэрээгээр барих ажлыг эхлүүлсэн хүн нь тухайн үеийн УИХ-ын гишүүн Засгийн Газрын Хэрэг эрхлэхийн сайд Ж.Мөнхбат байлаа.
Санаачлан эхлүүлээд зогсохгүй тус замын гэрээг тэрээр 2018, 2021, 2023 онуудад гурван удаа сунгалт хийн шинэчилж өгсөн байдаг. Цар тахлын хөл хориотой хэцүү үед болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд хууль шүүхийн маргаантай байсан хүнд цагт ганцхан Ж.Мөнхбатын хөөцөлдөлгөө хүчээр л энэхүү замын гэрээг цуцлуулалгүй авч үлдсэн юм билээ.
2019 онд Монгол улсад хэрэгжиж буй "барих шилжүүлэх" бүх концессийн гэрээг цуцлах УИХ болон Засгийн Газрын шийдвэр гарч бүгд гэрээг цуцалсан ч Ж.Мөнхбат гишүүний хүчин зүтгэлээр ганхцан энэ Архангайн Өлзийт-Хайрханы 120 км зам цуцлагдалгүй үлдэж УИХ дээр бөөн хэл ам болж байсан түүхтэй. Бүүр "Мөнхбатын зам" нэрийг авч концесчин гэж хүртэл цоллогдохдоо хүрч байжээ.
2023 онд улстөрөөс хэсэгхэн зуур хөндийрөн гадагшаа явсан ч тэрбээр Архангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөлийн даргын хувьд, үе үеийн Ерөнхий сайд нар болох Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал нарт хэлж захиж, анхаарал хандуулж ярьж байсны хүчинд 2026 оны хавар концессийн гэрээг дахин сунгаж өнөөдөр ийнхүү ашиглалтад орлоо.
Түүний эзгүй хэсэг хугацаанд санаачилж эхлүүлсэн, хүч анхаарал хандуулж ирсэн ажлыг нь "өөртөө өмчилж, би хийсэн" гэж ярих хүмүүс олширсон ч үнэн юм үнэнээрээ сайхан байдагийн хуулиар ард түмэн, цаг хугацаа үнэнийг гэрчилнэ дээ.
Санаачилж эхлүүлсэн зам нь хэдийгээр жаахан удааширсан ч ийнхүү ашиглалтанд орж олон хүмүүсийн магнайг тэнийлгэн орон нутгийнхан, иргэд сонгогчид ч баяр хөөртэй байна. Эхлүүлж санаачилсан зам нь эзнээ ирэхэд ашиглалтанд орлоо хэмээн нутгийнхан нь ярьж ам сайтай байгаа аж.
Мөнхбатын зам
Мөнхийн дардан байг
/Архангай аймгийн иргэний үг/