Ж.Мөнхбатын санаачилсан зам дуусах шатандаа оржээ


УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын санаачилгаар эхэлж, хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг Дашинчилэн-Өгийнуур чиглэлийн замын ажил олон жилийн саад бэрхшээлийг туулсны эцэст дуусах шатандаа оржээ.
Концессын гэрээгээр хэрэгжиж буй Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, цааш Мөрөн-Тариалан чиглэлийн авто замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай замын төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Дашинчилэн-Өгийнуур чиглэлийн замаас Хайрхан сумын чиглэлд 70 км хүртэлх авто замын ажлыг ирэх сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Тус замын ажил нь концесс хэрэгжүүлэгч компанийн дотоод нөхцөл байдал, COVID-19 цар тахал зэрэг олон шалтгааны улмаас хугацааны саад бэрхшээлтэй тулгарч ирсэн байна.
Харин 2026 оны аравдугаар сарын 3-4-нд Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсэг болон төслийн хяналтын зөвлөх “Ар Си Эс Си” ХХК-ийн төлөөлөл талбайд ажиллаж, барилга угсралтын явцтай танилцжээ.
Ажлын хэсгээс төслийг гэрээний хугацаанд дуусгахын тулд барилгын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, холбогдох талууд хамтран ажиллахаар тохирсон байна.
Олон жил хүлээгдсэн энэ зам ашиглалтад орсноор орон нутгийн иргэдийн зорчих нөхцөл, бүс нутгийн тээвэр, эдийн засгийн эргэлтэд бодит өөрчлөлт авчрах хүлээлттэй байна.
Эхлүүлсэн ажил олон саадын ард гарч, эцэст нь үр дүнд хүрэх гэж байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen