Украин сүүлийн нэг жил дэх хамгийн том агаарын дайралтаа Москвад хийж, гурван хүн амиа алджээ

Украин сүүлийн нэг жил дэх хамгийн том агаарын дайралтаа Москвад хийж, гурван хүн амиа алджээ

 

Украин сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн том дайралтаа ОХУ-ын нийслэл Москвад хийж, гурван хүн амиа алджээ. 

Украины зүүн хойд хилтэй залгаа ОХУ-ын Белгород хотод мөн нэг хүн амиа алдсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд Украины талаас ирсэн 1000 гаруй дрон буюу нисгэгчгүй онгоцыг унагасан гэв. 

Энэ дундаас зөвхөн Москва хотыг чиглэсэн 81 дроныг устгасан бөгөөд энэ нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Москва руу хийсэн хамгийн том дроны халдлагад тооцогдож байгаа аж. 

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський "ОХУ сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн томд тооцогдох агаарын цохилтыг Киев хотод хоёр өдөр дараалан өгсөн тул хариу арга хэмжээ авна" хэмээн баасан гарагт мэдэгдсэн юм. 

Тэрбээр “ОХУ дайныг сунжруулж, манай хотууд болон иргэд рүү довтолж байгаа тул Украин хариу барих нь бүрэн үндэслэлтэй” гэдгийг онцолжээ.

Мөн Украин улс Москва хот орчмын агаарын хамгаалалтыг үл харгалзан Оросын хилээс 500 км-ийн зайд байрлах байд цохилт өгөх чадвартай болсон гэв.

Зеленський шөнийн ээлжит мэдэгдэлдээ "Украины идэвхтэй цэргийн ажиллагаа Оросынхоос илүү байгаа нь маш том үр дүн" гэсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй. 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen