NVIDIA компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуанг 33 жилийн дараа удирдлагаасаа буулаа


Дэлхийн технологийн тэргүүлэгч компани NVIDIA-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг арваннэгдүгээр сарын 12-нд албан тушаалаасаа огцорчээ. Түүний шийдвэр гэр бүлээс гадуурх харилцаа болон Хятадын талд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй эмэгтэйтэй холбоотой дуулианы дараа гарсан байна.
Тодруулбал, АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятадын бизнес эрхлэгч Алис Хуангыг Бээжинд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй гэж сэжиглэж байсан бөгөөд Женсен Хуанг түүнтэй дотно харилцаатай байсан гэх мэдээлэл гарсан. Мөн NVIDIA-ийн удирдах албан тушаалтан Кимберли Пауэллтэй холбоотой асуудал ил болжээ. Хуанг өмнө нь эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн юм.
Түүнийг огцорсны дараа санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон бөгөөд байнгын залгамжлагчийг сонгох хүртэл санхүүгийн захирлын ажлаа давхар хариуцах аж.
Женсен Хуанг 1993 онд NVIDIA-г үүсгэн байгуулж, 33 жилийн турш компанийг удирдсан юм.

Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen