Аврил Лавинь анхны хүүхдээ өлгийдөн авчээ

Аврил Лавинь анхны хүүхдээ өлгийдөн авчээ

 

“Complicated”, “Sk8er Boi” хит дуугаараа алдаршсан Канадын дуучин Аврил Лавинь 42 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авч, охинтой болжээ.

Тэрбээр шинэхэн төрсөн охиноо хамтрагчийнхаа хамт тэвэрсэн гэрэл зургуудыг Instagram хуудсандаа нийтэлсэн ч хүүхдийнхээ нэр болон эцгийнх нь талаар мэдээлээгүй байна.

Дуучны төлөөлөгчийн мэдээлснээр Аврил гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийн зэрэгцээ шинэ цомог дээрээ ажиллаж байгаа аж.

Тэрбээр өмнө нь “Sum 41” хамтлагийн дуучин Дерик Уибли болон “Nickelback” хамтлагийн Чад Крюгертэй гэр бүл болж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen