Путин Украины дайнд шинэ санал дэвшүүлж, бай харилцан цохилт зогсоох болон фронтыг бүсчлэн хязгаарлах санал гаргалаа
![]()
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 28-нд Украины дайны нөхцөлтэй холбоотой хоёр шинэ санал дэвшүүлжээ. Нэгдүгээрт, талууд бие биенийхээ нутаг дэвсгэрийн гүнд хийх цохилтоо харилцан зогсоох, хоёрдугаарт, байлдааны ажиллагааг Херсон, Запорожье, Донецк, Луганск зэрэг дөрвөн бүс нутагт хязгаарлах санал гаргасан байна.
Кремлийн мэдээлснээр, эхний санал нь Украины гүн дэх бай руу хийх хариу цохилт улам хүчтэй болж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Харин хоёр дахь санал нь Украины зарим бүс нутгаас цэргүүдийг гаргаж, фронтын шугамыг тодорхой бүсэд төвлөрүүлэх зорилготой гэж дурдсан байна.
Путин мөн Украины цэргийн нөөц, дайчилгааны асуудлыг хөндөж, фронтын нөхцөл байдалд Оросын тал давшилттай байгаа гэж мэдэгдсэн бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмэгдүүлэх, шинэ төрлийн дроны эсрэг чадавхийг сайжруулах нь нэн тэргүүний зорилт гэж онцолжээ.