Нийгмийн эрүүл мэндийн бодлого өвчилсний дараа биш, өвчлөхөөс өмнө сэргийлэхэд чиглэх ёстой
Хуралдаанаар нийслэлийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилт болон нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр миний зүгээс нийгмийн эрүүл мэндийн асуудлыг зөвхөн өвчилсний дараа эмчлэх үйлчилгээгээр хязгаарлах бус, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг онцоллоо.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн боловсролоос гадна иргэдийн хөдөлгөөний идэвхийг дэмжсэн орчин нөхцөл чухал. Тиймээс эрүүл мэндийн салбарын бодлогыг бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулж, урьдчилан сэргийлэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай.
Ажлын хэсгийн хүрээнд гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой санал боловсруулж ажиллана.