Сингапур хэрхэн ядуу арал байснаас дэлхийн өндөр хөгжилтэй улс болсон бэ?


Сингапур улс өнөөдөр дэлхийн хамгийн авлига багатай, аюулгүй, өндөр хөгжилтэй орнуудын нэгт тооцогддог боловч 1960-аад онд ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, авлигад нэрвэгдсэн сул эдийн засагтай жижиг арал байсан бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Ли Куан Ю хатуу, системтэй шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр богино хугацаанд огцом өөрчлөлт авчирч чадсан түүхтэй. Тэрээр авлигатай “тэг тэвчих” бодлого баримталж, өндөр албан тушаалтнуудыг ч ялгаагүй шалгаж, төрийн албан хаагчдын цалинг өрсөлдөхүйц хэмжээнд нэмэгдүүлснээр шударга тогтолцоог бүрдүүлсэн бол нөгөө талд хуулийн хэрэгжилтийг маш чанга болгож, жижиг зөрчилд хүртэл өндөр торгууль ногдуулан нийтийн дэг журмыг чанд мөрдүүлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд тогтвортой, авлигагүй бизнесийн орчин бүрдүүлж, татвар, зөвшөөрлийн системийг хялбаршуулснаар олон улсын томоохон компаниудыг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд боловсролын салбарт урт хугацааны бодлого хэрэгжүүлж, хүний нөөцөө хамгийн том баялаг хэмээн үзсэн нь эдийн засгийн суурийг бэхжүүлсэн байна. Ингэснээр Сингапур хэдхэн арван жилийн дотор байгалийн баялаггүй ч өндөр хөгжилтэй, дэлхийн санхүү, худалдааны төвүүдийн нэг болон хувирсан нь тууштай бодлого, хатуу засаглал, урт хугацааны стратегийн үр дүн гэж судлаачид дүгнэдэг байна.
Б.Зул
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen