Дэлхий дээр ийм газрууд байдаг гэдэгт та итгэх үү?

Манай дэлхий байгаль эх болон хүн төрөлхтний бүтээсэн үзэсгэлэнт, гайхамшигтай газруудаар дүүрэн. Зарим нь цаг хугацааны эрхээр нурж сүйдсэн ч өнөөдөр хүртэл анхны төрхөө хадгалан үлдсэн, хараад бишрэм газрууд цөөнгүй бий. Энэ удаагийн жагсаалтад эртний хотуудын туурь төдийгүй устаж үгүй болох аюултай байгалийн гайхамшгууд ч багтжээ.
1. Деменовын мөсөн агуй (Demänovská Ice Cave) — Словак
Бүхэлдээ мөснөөс бүрдсэн энэхүү гайхамшигт агуйд 13 метр өндөр мөсөн хонгил, 25 метр зузаан мөсөн шал байдаг. Эндхийн мөсөн сталактит (агуйн таазнаас доош унжиж тогтсон шохойн чулуун тогтоц), сталагмитууд (агуйн шалнаас дээш чиглэлтэй тогтсон шохойн чулуун тогтоц) нь энгийн хад чулуунаас илүү болор цамхаг мэт харагддаг нь жуулчдыг алмайруулдаг.
2. Охрид нуур (Lake Ohrid)— Албани ба Хойд Македоны хил
Европын хамгийн эртний нууруудын нэг гэгддэг Охрид нуур нь Балканы хоёр улсын хил дээр оршдог. Ус нь хэдэн арван метрийн гүнд хүртэл тунгалаг хэвээр байдаг бөгөөд энд маш олон ховор амьтан, ургамал амьдардаг.
3. Ордеса хавцал (Ordesa Canyon)— Испани
Пиренейн нуруунд орших Ордеса ба Монте-Пердидогийн үндэсний паркийн энэхүү хавцал нь сүрлэг уулс, хүрхрээ, ногоон хөндийгөөрөө алдартай. Мөн энд Испанийн бахархал болсон бүргэдүүд нутагладаг.
4. Прамбанан (Prambanan Temple Complex)— Индонез
IX зуунд баригдсан энэхүү Хиндү сүмийн цогцолборыг баригдсанаас нь ердөө зуу гаруй жилийн дараа орхисон байдаг. Харин XIX зуунд дахин нээж, сэргээн засварласнаар өнөөдөр Индонезийн хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болжээ.
5. Аюттая (Ayutthaya) — Тайланд
XIV зуунд байгуулагдсан Аюттая хот нь Тайландын эртний хүчирхэг хаант улсын нийслэл байв. Олон зуун сүм хийд, орд харштай энэ хот өнөөдөр ч сүр хүчээ алдаагүй мэт мэдрэмж төрүүлдэг.
6. Сигишоара (Sighișoara)— Румын
Толгод дээр байрлах цайзтай энэхүү жижигхэн хот нь өнгөлөг байшингууд, дундад зууны уур амьсгалаараа алдартай. Мөн домогт Дракулагийн дүрийн эх болсон Влад Цепешийн төрсөн нутаг гэдгээрээ жуулчдын анхаарлыг татдаг.
7. Памуккале (Pamukkale)— Турк
Халуун рашааны усан дахь кальциас үүссэн цасан цагаан дэнжүүд нь Памуккалег яг мөсөн ертөнц мэт харагдуулдаг. Ус урсах тусам хад, тавцангуудын хэлбэр байнга өөрчлөгдөж байдаг нь байгалийн урлагийн бүтээл мэт.
8. Катедрал Горж (Cathedral Gorge)— Австрали
Банглын уулсын дунд байрлах энэхүү хавцал нь байгалийн акустик буюу нэг талд хэлсэн үг нөгөө талд маш тод сонсогддог гэдгээрээ алдартай бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг.
9. Кенгуру арал (Kangaroo Island) — Австрали
Энд гайхамшигтай хад чулуун тогтоц, зэрлэг эрэг, ой мод, өргөн тал хээрүүд бий. Мөн Австралийн хамгийн өвөрмөц амьтан, ургамлуудын амьдрах төгс орчин болдог.
10. Палау арлууд (Palau Archipelago)— Микронез
Палау шүрэн арал нь дэлхийн хамгийн өнгөлөг шүрэн арлуудтай газруудын нэг. Ус нь тунгалаг, далайн амьдрал нь гайхамшигтай учраас шумбалтын диваажин хэмээн нэрлэгддэг.
https://www.caak.mn/post/view/43874