Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 13.30 цагаас Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тодруулбал, сэтгүүлч Б.Даваахүүг "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр Хорих 461-р ангид цагдан хориод буй. Улмаар түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан юм.
Гэвч шүүхээс өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэн, цагдан хорьсон шийдвэрийг хэвээр үлдээв.