Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо


Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргал цагдан хорих 461 ангид саатуулагдаад буй. Энэ хүрээнд ар гэрийнхний зүгээс түүнийг гадуур шалгуулах хүсэлт гаргасан талаар өмнө бид мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдөр /2026.05.22/ түүний шүүх хурал болж гарсан шийдвэрийг өмнөөлөгч Д.Гансүх танилцууллаа.
Тэрбээр "Нэгүүн.мн" сайтын сэтгүүлч Л.Баяржаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр (2026.05.22) боллоо. Шүүх хуралдаанаас сэтгүүлч Л.Баяржаргалыг суллах шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс түүнийг цагдан хорих үндэслэл арилсан, мөн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, авсан таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчиллөө.
Монгол Улс Үндсэн хуулиараа хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоож, хүний эрхийг дээдлэхээ тунхагласан байдаг. Энэхүү үзэл баримтлал, холбогдох заалтуудын хүрээнд шүүх бүрэлдэхүүн сэтгүүлч Л.Баяржаргалыг суллахаар шийдвэрлэсэнд баяртай байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen