“Ариутгах татуургын шугам хоолойн засвар үйлчилгээ, удирдлага, шинэчлэлтийг хийх, УСУГ-ын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” амжилттай хэрэгжлээ

“Ариутгах татуургын шугам хоолойн засвар үйлчилгээ, удирдлага, шинэчлэлтийг хийх, УСУГ-ын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” амжилттай хэрэгжлээ
2023 оны 8-р сард Токио хотын Ариутгах татуургын үйлчилгээний корпорацийн (TGS) таван мэргэжилтэн УСУГ-т ирж, анхны уулзалт, судалгааны ажлыг эхлүүлснээр энэхүү төслийн эхлүүлсэн. Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн уг төсөл Улаанбаатар хотын ариутгах татуургын шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээ, төлөвлөлтийг сайжруулахад чухал хувь нэмэр орууллаа. Мөн инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи, арга туршлагаас суралцах боломж олгосон. Төслийн бас нэгэн онцлог нь Япон Улсад зохион байгуулсан сургалтад зохион байгуулалтын нэгжийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд болон засвар үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан явдал байв.
Цаашид төслийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлагаа үйл ажиллагаандаа үр дүнтэй нэвтрүүлснээр бохир усны шугам сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, хотын иргэдэд үзүүлэх ариутгах татуургын үйлчилгээг сайжруулахад томоохон ахиц гарах юм. Төслийн хаалтын үеэр УСУГ-ын нийт хамт олны нэрийн өмнөөс төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ЖАЙКА болон TGS-ийн баг, Япон Улсаас ирж хамтран ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Сургалтад хамрагдсан ажилтнуудад TGS корпорацийн дэд ерөнхийлөгч Иноуэ Исаму батламж гэрчилгээг гардуулав.


Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen