Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэгийг өчигдөр орой гэрийнх нь гаднаас саатуулжээ


Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргасан.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг Эрүүгийн цагдаагийн албанаас Туулын хурдны зам, нэг болон хоёрдугаар тойрог зам төслүүдийн сонгон шалгаруулалтын явцад мөнгө угаасан байж болзошгүй хэмээн баривчлан шалгаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр орой Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Саранцэцэгийг Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ.
Энэ талаар эх сурвалжууд, түүнийг гэрийнх нь үүдэнд үл таних хүмүүс зогсож байгаад, хаанаас ямар үндэслэл шалтгаанаар шалгаж, саатуулж буйгаа мэдэгдэлгүй шууд авсан гэв. Мөн Б.Саранцэцэг нь өмгөөлөгчгүй байгаа гэдгийг ч онцлов. 
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen