Х.Нямбаатарыг огцруулсан шийдвэр албан ёсоор гарчээ

Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал өнгөрсөн Бямба гарагт Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатарыг огцруулж буйгаа зарласан. Мөн өнөөдөр 14.00 цагт Засгийн Газар ээлжит бус хурал хийх гэж байна.
Энэ тухай нийгмийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна гэх зэргээр бичиж буй нь ташаа ажээ.
14.00 цагаас болох Засгийн Газрын хуралдаан махны үнийн өсөлттэй холбоотой шийдвэр гаргахаар зарлагдсан байна. Нийслэлийн Засаг даргыг томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэх эрх бөгөөд Ерөнхий Сайд Н.Учрал Х.Нямбаатарыг огцруулах захирамжинд гарын үсгээ зурж, хүчин төгөлдөр болсон ажээ.