Ши, Трамп, Путин нар гурван талт уулзалт хийнэ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2026.11.18/ БНХАУ-ын Шэньжэнь хотод хүрэлцэн ирж, АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Түүнийг Хятадын дарга Ши Жиньпин нисэх буудалд биечлэн угтан авсан нь дипломат харилцаанд онцгой анхаарал татав.
Өнөөдөр Ши Жиньпин, Дональд Трамп, Владимир Путин нар анх удаа гурван талт уулзалт хийхээр төлөвлөжээ. Кремлийн мэдээлснээр уулзалт 60 минутаас хэтрэхгүй бөгөөд Трамп, Путин нар тусдаа хоёр талын уулзалт хийх аж.
Уулзалтаар Украин, Ираны асуудал, худалдаа, хиймэл оюун ухаан, цөмийн зэвсэг болон АНУ, Хятадын технологийн өрсөлдөөнийг хэлэлцэх төлөвтэй байна.
АНУ, Хятад, Оросын удирдагчдын уулзалтаас гарах үр дүн, ялангуяа Украины дайны асуудлаарх байр суурь олон улсын анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen