ТҮЦ цэгцэрсэн үү, эсвэл зүгээр л хэлбэрээ өөрчилсөн үү?



2025 оны зун нийслэлийн хэмжээнд 100 гаруй байршилд байсан 1400 орчим ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн нь хотын өнгө үзэмж, нийтийн орон зайг сайжруулах бодлогын томоохон алхам болсон. Гэвч өнөөдөр ТҮЦ-үүд бүрэн алга болоогүй, харин өөр хэлбэрээр эргэн гарч иржээ.

Багшийн дээд, МУИС орчим, Сансар, 100 айл зэрэг хүн ихтэй бүсүүдэд жижиг худалдааны цэгүүд дахин нэмэгдэж, зарим автобусны дулаан зогсоол хүртэл худалдааны зориулалтаар ашиглагдаж байна. Энэ нь асуудал шийдэгдээгүй, зөвхөн хэлбэрээ өөрчилснийг харуулж байгаа юм.

Гол шалтгаан нь бодлогын зөрчил. Нэг талд нь ТҮЦ-ийг цэгцлэх шийдвэр хэрэгжиж байхад нөгөө талд нь жижиг бизнесийг дэмжих дохио өгсөн нь хэрэгжилтийг сулруулжээ. Үүний улмаас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүд нэмэгдэж, нүүлгэх оролдлого бүр маргаан дагуулж байна.

Одоогоор ТҮЦ-ийн нэгдсэн стандарт, хяналт бодитоор хэрэгжихгүй хэвээр. Тиймээс байх уу, үгүй юу гэсэн маргаанаас илүү тодорхой бодлого хэрэгтэй болжээ. Эс бөгөөс ТҮЦ-үүд алга болж, буцаад гарч ирдэг энэ мөчлөг үргэлжилсээр байх нь тодорхой.


Б.Зул
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen