Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа


Бүгд Найрамдах Улс тунхагласаны 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг төв талбайд мандууллаа.

сонин mn
Төрийн ёслолын журамд заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай билээ. Хүндэт харуулууд Төрийн ордны хоёр талаас жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд Төрийн зургаан далбааг Төрийн ёслолын журмын дагуу бэхлэн мандуулав.

сонин mn
Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

сонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mn


Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen