Зөвхөн хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг ачиж, бусад зөрчлийг 102 апп-аар шийдвэрлэнэ


Нийслэл автомашин зөөж шилжүүлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэх төсөл боловсруулжээ. Шинэ журмаар зөвхөн хөдөлгөөнд бодитоор саад учруулсан, гол гудамж, замд байршуулсан автомашиныг ачиж, хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликейшнээр бүртгэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Мөн автомашин ачихаас өмнө жолоочид анхааруулах, машинаа буцаан авах боломж олгох, ачилтын үеийн хохирлыг үйлчилгээ эрхлэгчээр хариуцуулах, төлбөрийг байгууллагын дансаар авах зохицуулалтыг тусгажээ.
Нийслэлд автомашин ачилтын үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж, ачилт хийх 73 байршил байгааг шинэ журмаар 35 болгон цөөрүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор иргэд автомашинаа ачуулсан тохиолдолд 70-80 мянган төгрөгийн ачилтын төлбөр болон торгууль төлдөг юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen