“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн хятад иргэнтэй үгсэн тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис хилээр оруулж ирэхээр завджээ


“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн Хятадын иргэнтэй хамтран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй химийн найрлагатай барьцалдуулагч бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх ноцтой мэдээлэл цацагдлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр, полиакриламид болон бентонит агуулсан гэх уг бодисыг БНХАУ-аас худалдан авч, Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсан бөгөөд уг асуудлыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Гэтэл ердөө өнгөрсөн долоо хоногт л “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон импортолж буй хагас коксон түлш чанар, стандартын шаардлага хангаж буй гэх үндэслэлээр Тохирлын гэрчилгээ олгосон байдаг.
Нэг талаас иргэдэд нийлүүлэх түлшний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа төрийн өмчит компанийн удирдлага нөгөө талаас химийн найрлагатай барьцалдуулагч бодисын асуудалд холбогдсон гэх мэдээлэл гарч ирэв.
Энэ бол зөвхөн нэг захирлын асуудал биш. Өвлийн хүйтэнд нийслэлийн 1.5 сая иргэний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал юм.
С.ДАВААСҮРЭН ЯМАР ЗОРИЛГООР УГ БОДИСЫГ ОРУУЛЖ ИРЭХЭЭР ЗАВДСАН БЭ
2025 онд “Тавантолгой түлш” ХХК-д хийсэн төрийн аудитын шалгалтаар санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой таван алдаа, зөрчил илэрч, залруулга хийлгэсэн талаар мэдээлжээ. Мөн аудитын дүгнэлтээр 1.8 тэрбум төгрөгийн таван зөрчил илэрч, нэг албан шаардлага, дөрвөн зөвлөмж хүргүүлэн, санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэх мэдээлэл байна. Түүнчлэн тус компанийг өмнө нь удирдаж байсан Ц.Даваацэрэнгийн үед буюу 2022-2023 онд төсвийн зарцуулалттай холбоотой олон тэрбум төгрөгийн зөрчил илэрч байжээ.
Тухайлбал:
2022 онд 281.6 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвтэй байсан ч зарцуулалт 325.5 тэрбум төгрөгт хүрч, дөрвөн алдаа, зөрчил илэрсэн. 2023 онд 285 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвтэй байсан ч гүйцэтгэл 304.8 тэрбум төгрөгт хүрч, гурван алдаа, зөрчил илэрсэн байна

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen